Өнөөдөр Орхон аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сум хамтран багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд багийн ахлагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 125 хэсгийн ахлагч ажиллаж байна.
Тус сургалтын үеэр Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн 2023 онд Баян-Өндөр сум хэсгийн ахлагч дэд хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2023 онд хэсгийн ахлагчдын цалин 550000 төгрөг болж нэмэгдэх юм.
Мөн багийн ахлагчдын хүүхэд их, дээд сургуульд элсэн суралцахад тодорхой хэмжээний сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ. Мөн амьдралын түвшин доогуур 4-5 хэсгийн ахлагчдыг орон гэрээр хангах, тэтгэвэрт гарахад нь нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг олгох зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгажээ.
Бусад мэдээнүүд
Шавар шавхай үүссэн гэр хорооллын гудмуудад хайрга асгаж байна
ЭРДЭНЭ БАГИЙН ИРГЭД ХОГОО САР БҮР АЧУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД НЭГ ПОРТЕР МОДЫГ 350 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ОЛГОНО